Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хар тамхи хэрэглэсэн бүлэг залуусыг иргэний мэдээллийн дагуу барьжээ

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 5 залуу мансуурсан байдалтай байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар тамхи хэрэглэсэн бүлэг залуусыг иргэний мэдээллийн дагуу барьжээ
Хар тамхи хэрэглэсэн бүлэг залуусыг иргэний мэдээллийн дагуу барьжээ. Зураг: МҮОНРТ

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 5 залуу мансуурсан байдалтай байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иргэнээс иржээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид дээрх этгээдүүдийг шалган үзлэг хийхэд иргэн Т-ийн биеэс мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй байж болзошгүй цаасанд боосон зүйл илэрчээ. Энэ хэрэгт Монгол улсын иргэн Т, Ц, Ө, Л, Т гэх 5 этгээдийг саатуулан МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн дээрх этгээдүүдийн биеэс биологийн дээж авч шалгахад ТНС буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон.Хар тамхины хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэн Б-д 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн ерөнхий газрын даргын шагналыг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П. Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П. Оростогоо нар гардуулан өгч иргэний үүргээ биелүүлсэнд талархал илэрхийллээ.Иргэд та бүхнийг Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.

Хуваалцах