Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Хар тамхи худалдаалдаг бүлэг этгээдийг саатуулжээ

Цагдаагийн албан хаагчид хар тамхи худалдан борлуулдаг бүлэг иргэнийг саатуулсан байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар тамхи худалдаалдаг бүлэг этгээдийг саатуулжээ
Хар тамхи худалдаалдаг бүлэг этгээдийг саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн албан хаагчид хар тамхи худалдан борлуулдаг бүлэг иргэнийг саатуулсан байна. Энэ хэргийн сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяат 18-35 насны долоон хүн байсан байна. Мөн тэдний биеэс эд мөрийн баримтаар айс буюу мөс, каннабисийн зэрэг сэтгэцэд нөлөөлөх бодисийг хураан авсан гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Цагдаагийн ахмад Т.Оюун хэллээ.

Эдгээр этгээдийг хар тамхи хууль бусаар худалдан борлуулж хэрэглэсэн, давтан үйлдлээр гэсэн үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192.2, 230.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Хуваалцах