Хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ
Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх алба Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол Улсад хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зохион байгуулалттайгаар, бүлэглэн худалдан борлуулдаг нэр бүхий 9 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх алба Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол Улсад хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зохион байгуулалттайгаар, бүлэглэн худалдан борлуулдаг нэр бүхий 9 этгээдийг СБД-ийн 6-р хороо, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, БГД-ийн 8 хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж ЭХТА-ийн 192.2, 192.3.4, 192.3.5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эдгээр этгээдүүдийн дунд 20-22 насны 4 эмэгтэй байсан ажээ.
Баривчлагдсан этгээдүүдээс сэтгэцэд нөлөөт “МӨС” /амфетамине, метамфетамины агууламж бүхий/ гашиш гэх бодис хэрэглэсэн нь цагдаагийн байгууллагад ашигладаг хүний биед хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг тестээр батлагдсан. Эдгээр нэр бүхий хүмүүс 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа тул цагдан хорьж шалгаж эхэлсэн байна.
Саатуулагдсан этгээдүүдийн дунд урьд нь 7 удаа хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан этгээд, мөн цагдаагийн байгууллагад ЭХ-ийн ТА-ийн 192.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин хэрэг үйлдэж, баригдсан нэг этгээд байгаа гэнэ. ЭХТА-д зааснаар дээрх этгээдүүд нь 10-20 хүртэлх жилээр ял шийтгүүлэх хуулийн заалттай ажээ.


















