Хар тамхины хэрэгт холбогдсон зургаан иргэнийг өнөөдөр шүүнэ
Өнөөдөр хар тамхины зохион байгуулалттай бүлэглэлийн зургаан иргэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.3, 192.1, 192.2, 192.3.4, 192.3.4, 192.3.5, 194.1-т зааснаар буруутган шүүнэ.
Мэдээллийн алба

Өнөөдөр хар тамхины зохион байгуулалттай бүлэглэлийн зургаан иргэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188.3, 192.1, 192.2, 192.3.4, 192.3.4, 192.3.5, 194.1-т зааснаар буруутган шүүнэ. Тус зүйл заалтуудад галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн,давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.


















