Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хар тамхины хэрэгт холбогдуулан Нигери улсын 4 иргэнийг баривчилжээ

Шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирсэн хэргээр Нигер Улсын иргэнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр баривчиллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар тамхины хэрэгт холбогдуулан Нигери улсын 4 иргэнийг баривчилжээ
Хар тамхины хэрэгт холбогдуулан Нигери улсын 4 иргэнийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирсэн хэргээр Нигери Улсын иргэнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр баривчиллаа.

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад хэлний нэгэн сургалтын төвд багшилдаг гэх энэхүү этгээдийг түүнийг ажлын байран дээрээс нь дайчлан баривчилсан бөгөөд одоо үзлэг, шалгалт явагдаж байгаа аж.

Өмнө нь буюу он гарсаар Нидерландын Вант Улсаас гэсэн илгээгчийн хаягтайгаар шуудангийн илгээмж ашиглан хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг манай улс руу оруулж ирснийг илрүүлэн таслан зогсоож, сэжигтэй этгээдүүдийг баривчилсан байна.


Сүүд ирсэн мэдээгээр хар тамхийг олон улсын шуудангаар оруулж ирэхийг завдсан Нигери улсын иргэнээс гадна түүний хамсаатан гадаадын 3 иргэнийг дөнгөж сая баривчиллаа. Тэд мөн адил Нигери улсын иргэд ажээ. Тэднээс ойролцоогоор 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хурааж авсан байна.

Хуваалцах