Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хар ямаатын БНГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг болов

Тал нутгийн хангай Хар ямаатын БНГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд зохион байгуулагдлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хар ямаатын БНГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг болов
Хар ямаатын БНГ-ын нээлттэй хаалганы өдөрлөг болов. Зураг: МҮОНРТ

Тал нутгийн хангай Хар ямаатын БНГ (байгалийн нөөц газар)-ын нээлттэй хаалганы өдөрлөг өчигдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд зохион байгуулагдлаа. Эл өдөрлөгийн хүрээнд “Мод дагаж ус, ус дагаж амьдрал”, Цагаан зээрийг хамгаалах “Янзаган хүрээг хайрлаарай”, “Хоггүй Хэрлэнгийн төлөө” аяны танилцуулга, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас гаргасан “Эх дэлхийн тайлан”-г иргэдэд танилцууллаа.

Түүнчлэн дээрх олон нийтийн үйл ажиллагааг Хар ямаатын орчны бүсийн сумдад зохион байгуулж байгаа аж.

Хуваалцах