Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хараа” голын гүүр нурснаас хойш 2664 иргэнийг завиар зөөвөрлөжээ

Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших “Хараа” голын гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур нурсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хараа” голын гүүр нурснаас хойш 2664 иргэнийг завиар зөөвөрлөжээ
“Хараа” голын гүүр нурснаас хойш 2664 иргэнийг завиар зөөвөрлөжээ. Зураг: МҮОНРТ

Үргэлжлэн орсон борооны улмаас Хараа гол үерлэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт орших “Хараа” голын гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур нурсан.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ сарын 8-наас эхлэн иргэдийг завиар зөөвөрлөх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хугацаанд нийт 2664 иргэнийг завиар зөөвөрлөж, Хараа голын гүүрний урд хэсэгт иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэж байна.Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах