Хараагүй хүмүүст зориулсан унадаг дугуйг танилцууллаа
Шотландын Глазго хотод болсон технологийн үзэсгэлэн дээр олны анхаарлыг татсан шинэ бүтээлүүдийн нэг нь дугуйчны замд байгаа аливаа саадыг хэт авианы мэдрэгчээр илрүүлдэг унадаг дугуй байлаа.
Мэдээллийн алба


Шотландын Глазго хотод болсон технологийн үзэсгэлэн дээр олны анхаарлыг татсан шинэ бүтээлүүдийн нэг нь дугуйчны замд байгаа аливаа саадыг хэт авианы мэдрэгчээр илрүүлдэг унадаг дугуй байлаа. "Technology for Life" нэртэй энэхүү 2 өдрийн арга хэмжээ нь орчин үеийн шинэ технологи хараагүй болон хараа муутай хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж болох талаар олон нийтэд мэдээлэл өгөхөд чиглэгджээ. Тухайлбал, хараагүй хүмүүс бие даан унах боломжтой "UltraBike" унадаг дугуйг төлөөлөгчдөд унуулсан байна. Үзэсгэлэнг RNIB хэмээх Шотландын буяны байгууллага зохион байгуулжээ. UltraBike –ийг Английн Харрогейт хотод төвтэй "Sound Foresight Technology" компани бүтээсэн байна. RNIB байгууллагын захирал Жон Леггийн ярьж байгаагаар өнөө үед шинэ технологи ашиглан бүтээсэн олон мянган төхөөрөмж, хэрэгслүүдийн ачаар харааны бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал урьдынхаас хамаагүй хялбар болжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















