Харанхуйд харагдъя
Нар орой мандаж, эрт харанхуй болдог өвлийн ид хүйтний үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж халтиргаа, гулгаа ихэсдэг нь явган зорчигч тэр дундаа бага насны хүүхдүүд ахуйн болон зам тээврийн осол, гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг.
Мэдээллийн алба

Мэдээжийн хэрэг үзэгдэлт хангалтгүй буюу харанхуй үед хар өнгийн хувцас өмсөх нь жолоочид харагдахад хүндрэлтэй, хэцүү болгодог. Нийт бүртгэгдэж буй зам тээврийн ослын 50 орчим хувь нь 18-05 цагийн хооронд буюу шөнийн цагт бүртгэгддэг байна.
Иймд явган зорчигч өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж тод өнгийн, эсвэл цацруулагч бүхий хувцас, хэрэглэлийг хэрэглэхийг зөвлөж байна.