Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоё

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жил

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоё
Харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоё. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.

Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.

Энэ онд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдэл чухал нөлөөтэй болохыг онцолж, “Эерэг болГоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан доор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлэх юм.Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгаа-2017”-г зохион байгуулж энэ оны 6 дугаар сард үр дүнг танилцуулсан.Судалгаанд нийт 7860 өрхийн 7319 эмэгтэйг хамруулсан бөгөөд бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны, эдийн засгийн, хянах зан үйлийн гэсэн 5 хэлбэрийн хүчирхийллийн мэдээлэл цуглуулсан билээ.
Тухайлбал, монгол эмэгтэйчүүдийн талаас илүү буюу 57.9 хувь нь дээрх 5 хэлбэрийн хүчирхийллийн аль нэгд эсвэл хэд хэдэн хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн, арван эмэгтэй тутмын нэг нь 15 наснаас өмнө бэлгийн хүчирхийллийн ямар нэгэн хэлбэрт өртөж байсан зэрэг олон тоон мэдээллийг судалгаагаар гаргаж ирсэн.Энэ мэтээр хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа явуулдаг, тоон мэдээлэл цуглуулдаг, судалдаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран дээрх аяныг 16 хоногийн турш зохион байгуулах юм.

Хуваалцах