Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Харилцагчийг таньж мэдэх” үйл ажиллагаатай холбоотой зөрчил буурчээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Харилцагчийг таньж мэдэх” үйл ажиллагаатай холбоотой зөрчил буурчээ
“Харилцагчийг таньж мэдэх” үйл ажиллагаатай холбоотой зөрчил буурчээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллагаас банк, санхүү, даатгалын байгууллагатай холбоотой гарсан зөрчил, түүний шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийхэд, 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 52 зөрчил бүртгэгджээ.

Тодруулбал, Банкны тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Даатгалын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг тус тус зөрчсөн байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийг хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг эргэлтэд оруулах болон хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй явдлаас сэргийлэх зорилготой юм.

Хүн, хуулийн этгээдийн 22 үйлдэл, эс үйлдэхүйг энэ төрлийн зөрчилд тооцож, шийтгэл оногдуулахаар зохицуулсан байдгаас энэ онд 4 төрлийн 4 зөрчил, өнгөрсөн онд 5 төрлийн 25 зөрчил шалгагдаж, эрх бүхий албан тушаалтнаас тус тус шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Хуваалцах