Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, БНСУ-ын Пусан хотын Гушин их сургуулийн Бугым эмнэлэг, Seomyeon medical street эмчилгээний аялал жуулчлалын холбоо, “INJ pharm” компани
Мэдээллийн алба

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, БНСУ-ын Пусан хотын Гушин их сургуулийн Бугым эмнэлэг, Seomyeon medical street эмчилгээний аялал жуулчлалын холбоо, “INJ pharm” компани хоорондын харилцан итгэлцэлд үндэслэн “Зайн оношлогоо төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Зайн оношлогооны системийг нутагшуулснаар Пусан болон Улаанбаатар хот хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжих, Пусан хотын эрүүл мэндийн байгууллагаас суралцах, туршлага судлах, Монгол Улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх тогтолцоог сайжруулах зэргээр хамтран ажиллах боломжууд нээгдэж байгаа юм.


















