Хариуцлага алдсан эмнэлэгийн ажилтнуудын хэргийг шалгана
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчдын хариуцлагагүй алдаанаас болж гуравхан настай охин харамсалтайгаар эндсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчдын хариуцлагагүй алдаанаас болж гуравхан настай охин харамсалтайгаар эндсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Хариуцлага алдсан эмч, сувилагчийг ажлаас нь халаад байгаа. Тэгвэл энэ хэрэг дээр Нийслэлийн эрүүл мэндийн газраас ажлын хэсэг томилогдон шалгах аж. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон ажлын хэсгийн дүгнэлт гарсаны дараа хариуцлага алдсан эмч, эмнэлгийн ажилтны асуудлыг яамны Ёс зүйн хороогоор оруулах ажээ.


















