Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хариуцлагатай аялагч” өдөрлөг зохион байгуулагдана

Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Женнифер Зимдал Галт болон Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил нар оролцож үг хэлэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хариуцлагатай аялагч” өдөрлөг зохион байгуулагдана
“Хариуцлагатай аялагч” өдөрлөг зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яам хамтран “Хариуцлагатай аялагч” олон нийтэд хандсан кампанит ажлыг зохион байгуулах гэж байна.

Уг кампанит ажлын нээлт энэ сарын 13-нд “Чингис хаан" олон улсын нисэх буудлын орон нутгийн зорчигчдын танхимд болох юм.

Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Женнифер Зимдал Галт болон Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил нар оролцож үг хэлэх аж.

Дээрх кампанит ажил нь хариуцлагатай аялал жуулчлалыг сурталчлах замаар ирээдүйд Монгол Улсыг АНУ-ын визгүй зорчих хөтөлбөрт багтаах зорилготой гэнэ.

Тэр үеэр тус Элчин сайдын яамны хариуцлагатай ажилтнуудаас хэвлэлийнхэн сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой юм.

Хуваалцах