Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа болов

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар, МҮХАҮТ-тай хамтран "Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа, форумыг МҮХАҮТ-д энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа болов
"Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа болов. Зураг: МҮОНРТ

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газар, МҮХАҮТ-тай хамтран "Хариуцлагатай бизнес" үзэсгэлэн худалдаа, форумыг МҮХАҮТ-д энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Форумын үеэр МХЕГ, МҮХАҮТ-ын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Хамтарсан тушаалд гарын үсэг зурав. Ингэснээр Хяналтын хуудсыг бизнес эрхлэгчид, ААН-үүдэд өргөн хүрээтэйгээр сурталчлах, худалдааг хөнгөвчлөх, хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг улирал болгон зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох зэргээр хамтран ажилласан байна.

Үзэсгэлэн худалдаанд экспортлогч, импортлогч компаниуд бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, худалдаа хийсэн бөгөөд цаг тутамд азтай худалдан авагчийг шалгаруулан үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүнийг дээжээр урамшуулж байв.

Хуваалцах