Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хариуцлагатай газрын харилцаа өдөрлөг зохион байгуулагдаж байна

Төв аймгийн хэмжээнд энэ жил 20 мянган иргэнд 2000 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн гэдгээ албаныхан мэдээллээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хариуцлагатай газрын харилцаа өдөрлөг зохион байгуулагдаж байна
Хариуцлагатай газрын харилцаа өдөрлөг зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн иргэдийн газрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр Хариуцлагатай газрын харилцаа өдөрлөг зохион байгуулагдаж байна. Өдөрлөгт аймгийн 200 гаруй иргэд хамрагдав.

Төв аймгийн хэмжээнд энэ жил 20 мянган иргэнд 2000 га газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн гэдгээ албаныхан мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар газар өмчлөлийн явц 56 хувьтай явагдаж буй.

Газар өмчлөлийн хугацааг сунгасантай холбогдуулан иргэдийг газрынхаа байрлалыг зөв сонгож газраа өмчилж авахыг анхаарууллаа.

Хуваалцах