Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хариуцлагатай уул уурхай" хангайн бүсийн чуулга уулзалт болж байна

"Хариуцлагатай уул уурхай" хангайн бүсийн чуулга уулзалтыг 2023 оны тавдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хариуцлагатай уул уурхай" хангайн бүсийн чуулга уулзалт болж байна
"Хариуцлагатай уул уурхай" хангайн бүсийн чуулга уулзалт болж байна. Зураг: МҮОНРТ

"Хариуцлагатай уул уурхай" хангайн бүсийн чуулга уулзалтыг 2023 оны тавдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбараас тухайн орон нутагт оруулах ашиг тус, үр нөлөөний талаарх судалгаанд суурилсан, бодит мэдээллийг хүртээмжтэй хүргэх, үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, хариуцлагатайгаар явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байна.

Тус өдөрлөгт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх Уул уурхайн салбарт байгаль орчныг хамгаалах талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, түүний хэрэгжилтийн талаар танилцуулан илтгэгчээр оролцож байна.

Уул уурхайн салбарт төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, олон улсын болон дотоодын нөхцөл байдал, уул уурхайн ил тод байдал, байгаль орчин, орон нутгийн харилцаан дахь санал санаачилга зэргийг хэлэлцүүлэх юм.

Өдөрлөгт Улаанбаатар хот болон Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, тухайн аймгуудын төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, иргэдээс бүрдсэн нийт 400 орчим төлөөлөл оролцож байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах