“Хархорин”, "Макс" хүнсний захуудад хонины мах хамгийн хямд үнэтэй байна
Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна.
Мэдээллийн алба

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4160 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5680 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байна. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7600 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 105 төгрөгөөр, хонины цул мах 165 төгрөгөөр тус тус өсчээ. Ажиглалтаар хонины мах “Макс”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 3800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Үхрийн мах I II III IV V VI VII VIII IX X XI XII 2013 7335 8025 7895 8330 8380 8275 8225 7710 7825 7245 7115 7280 2014 7980 7775 8425 8370 8685 8730 7955 7590 7635 7550 7495 7465 2015 7415 7565 7810 8080 8145 8445 7985 7230 7005 5975 5620 5520 2016 5680* Хонины мах I II III IV V VI VII VIII IX X XI XII 2013 6480 7095 7060 7420 7490 7470 7415 6710 6540 6215 6085 6245 2014 6855 6675 7040 7630 7800 7685 7030 6585 6395 5965 5835 5940 2015 5860 6140 6735 7460 7555 7455 6830 6050 5540 4510 4200 3930 2016 4160*


















