Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хархорин суманд гарсан хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүллээ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 5-6-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хархорин суманд гарсан хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүллээ
Хархорин суманд гарсан хулгайлах гэмт хэргийг шуурхай илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 5-6-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Манлай тод” захаас үнэт эдлэл, гар утаснууд хулгайд алдагдсан хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай илрүүллээ.

Хэргийн холбогдогч Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 32 настай Б-г баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээд захаас монет, мөнгөн эдлэл, 70 орчим гар утас хулгайлсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Мөн өмнө нь дээрэм болон хулгайлах төрлийн гэмт хэргээр хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан байна.

Хуваалцах