Харшийн сүлд модны наадамд 20 сая төгрөг зарцуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргалаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах юм.
Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар “Хүүхдийн ордон” -ы авъяаслаг багачууд шинэ жилийн баярын концертоо толилуулдаг бөгөөд сүлд модны наадамд оролцох хүүхдүүдийн бэлэгний зардалд шаардагдах 20000000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргахаар болжээ.


















