Харвардын Их Сургуультай хамтран хийсэн судалгаануудыг танилцуулна
Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их Сургуулиас түнш байгууллагууд болох Эрүүл Мэнд Спортын Яамны харьяа байгууллагууд, Боловсрол Шинжлэх Ухааны яамны харьяа байгууллагууд болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагатай хамтран
Мэдээллийн алба

Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их Сургуулиас түнш байгууллагууд болох Эрүүл Мэнд, Спортын Яамны харьяа байгууллагууд, Боловсрол Шинжлэх Ухааны яамны харьяа байгууллагууд болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаануудыг танилцуулах уулзалтыг 2015 оны нэгдүгээр сарын 28-нд Эрүүл Мэнд, Спортын Яамны "В" зааланд зохион байгуулна.
Энэхүү уулзалтад “Нөхөн үржихүйн эрүүл мэндэд Д витамины нөлөөг тодорхойлох судалгаа”, “Хүүхдийн өсөлт хөгжилтөд Д витамин нөлөөлөх нь судалгаа”, “Үндэсний хэмжээний Д витамины судалгаа”, “Эрүүл эх ба Эрүүл нярайн судалгаа”, “Сургуулийн сурагчдын дунд Витамин Д хэрэглэн Сүрьеэгийн халдвараас сэргийлэх нь судалгаа”, “Амьсгалын замын хурц үрэвсэл ба Витамин Д судалгаа” -г танилцуулна. Оролцох сонирхолтой эмч, судлаачид 99999031 утсаар холбогдож, бүртгүүлэх боломжтой гэж Эрүүл Мэнд, Спортын Яамны цахим хуудаснаа мэдээлэв.


















