Харьяалал харгалзахгүйгээр гадаад паспорт захиалах 10 шинэ цэг өнөөдрөөс ажиллана
Монгол Улсын иргэн харьяалал харгалзахгүйгээр гадаад паспорт захиалах боломжтой 10 шинэ цэг өнөөдрөөс ажиллаж эхэлнэ.
Мэдээллийн алба

Монгол Улсын иргэн харьяалал харгалзахгүйгээр гадаад паспорт захиалах боломжтой 10 шинэ цэг өнөөдрөөс ажиллаж эхэлнэ. Нийслэлийн төвийн 6 дүүрэг болон нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх дөрвөн төвд гадаад паспортын захиалгыг ажлын цагаар авна.
Жил ирэх бүр гадаад паспорт захиалах иргэдийн тоо өсөж байгаа учраас захиалга авах, олгох цэгээ нэмэж төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэхээр ажиллаж байна гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан хэллээ.
Нийт гадаад паспорт захиалж байгаа иргэдийн 76 хувь нь яаралтайгаар авахыг хүсдэг. Иймд бүх цэгт энгийн болон яаралтайгаар гадаад паспортын захиалга авах юм. Дэлгэрэнгүйг одоо дуулгая.


















