Харзны усанд осолдсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ тус сумын харьяат малчин Б-гийн хүү Б /7 настай, эрэгтэй/ энэ сарын 14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр
Мэдээллийн алба

Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 17 км-т/ тус сумын харьяат малчин Б-гийн хүү Б /7 настай, эрэгтэй/ энэ сарын 14-ний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолдсон тухай дуудлагыг тухайн өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн 8 алба хаагч, орон нутгийн 27 хүн, нийт 64 хүн, 7 автомашинтай нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг ’’Булган’’ гол дагуу зохион байгуулж байна.
Нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 32 цооног гаргаж, 3 усчин 6 удаагийн шумбалт хийхэд үр дүнд хүрээгүй тул өнөөдөр эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлж байна.
Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Нард багийн “Хонгорын нүд” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км”т/ Дундговь аймгаас–Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой “Ланд крузер-100” загварын 46-64 УБЧ улсын дугаартай автомашин цасанд суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 16-ны өдрийн 23:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 01:40 цагт очиж татан гаргасан байна.


















