Хашаанаасаа байлдааны зориулалттай сум олжээ
Өчигдөр Багануур дүүрэгт хашаандаа нүхэн жорлон ухаж байгаад иргэн н.Ганхуяг байлдааны зориулалттай сум олсон байна.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Өчигдөр Багануур дүүрэгт хашаандаа нүхэн жорлон ухаж байгаад иргэн н.Ганхуяг байлдааны зориулалттай сум олсон байна. Тус дүүргийн онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу очиж хоёр метрийн гүнтэй ухсан нүхэнд 12.7 мм-ийн голчтой зенитийн нэг ширхэг тэсрүүлэгчгүй сум байсныг гарган авчээ.
Сумыг өнөөдөр Зэвсэгт хүчний 084-р ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэгт хүлээлгэн өгч устгах юм байна.
Хуваалцах


















