Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хашаандаа мод тарьж ургуулах нь” иргэдэд зориулсан сургалт боллоо

Энэ сарын 8-9-ний өдрүүдэд бүх нийтээрээ мод тарих өдөр тохионо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хашаандаа мод тарьж ургуулах нь” иргэдэд зориулсан сургалт боллоо
“Хашаандаа мод тарьж ургуулах нь” иргэдэд зориулсан сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 8-9-ний өдрүүдэд бүх нийтээрээ мод тарих өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Гэр хорооллын айл өрхүүдэд мод тариулах ажлыг БОАЖЯ-аас санаачлан эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд БЗД-ийн 2, 21, 27 хорооны иргэдэд “Хашаандаа мод тарьж ургуулах нь” сургалтыг энэ сарын 5-нд "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв" дээр зохион байгууллаа.

Тус хороодын мод тарих өрхийн судалгааг гарган 300-400 айл өрхүүдийн хашаанд мод тарихаар гэрээ байгуулан ажиллах аж. Эдгээр гэр хорооллын 400-д айл өрхийн хашаанд ургахад тохиромжтой Монос, Үхрийн нүд, Тэхийн шээг, Өрөл тэсмэг, Далан хальс зэрэг 6 төрөл зүйлийн модлог ургамлын суулгацаар хангах юм байна.

Эх сурвалж: Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв

Хуваалцах