Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хашааны шарилж арилгах энгийн арга

Хэдийгээр шарилж, луулийг чийг татаж, хөрс сийрэгжүүлэх эерэг нөлөөтэй гэж үздэг ч хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй, мөн хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлдөггүй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хашааны шарилж арилгах энгийн арга
Хашааны шарилж арилгах энгийн арга. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед хүн амын дунд харшил өвчин ихсэж байна. Харшил ихсэж буй шалтгааны нэг нь шарилж, луулийн буруу устгал, тайралтаас үүдэлтэй байж болно. Шарилжийг зөв тайрсан тохиолдолд гурван жилийн дотор ор мөргүй устдаг тухай мэргэжилтнүүд тайлбарладаг.

Хүн амын олонх нь суурьшсан нийслэл хот газрын хөрсний доройтолд орж, ихэнх хэсэгт шарилж, лууль зэрэг хөл газрын ургамал ургасаар байна.

Хэдийгээр шарилж, луулийг чийг татаж, хөрс сийрэгжүүлэх эерэг нөлөөтэй гэж үздэг ч хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй, мөн хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлдөггүй.

Шарилж устгахад хөрөнгө мөнгө их үрэхгүй мөртлөө маш үр дүнтэй нэг аргыг та бүхэнд зөвлөж байна.

Шарилж ургасан газарт бор цаасан хайрцаг дэвсээд дээрээс нь элс, хар шороо асгаад зүлэгний үр таривал доороос нь зэрлэг ургамал нэвтэлж ургаж чадахгүй, цаасан хайрцаг нь яваандаа задарч хөрсөндөө шингэдэг ажээ.

Хашааны шарилж арилгах энгийн аргыг туршаад үзээрэй.

Хуваалцах