Хатаасан жимсийг зөв сонгох
Жинхэнэ хатаасан жимс – хатаахад тусгайлан технологи ашиглаагүй, цэвэр задгай агаарт хатаасан жимсийг ойлгоно. Жимс хатаах хоёр зөв арга бий:
Мэдээллийн алба


Жинхэнэ хатаасан жимс – хатаахад тусгайлан технологи ашиглаагүй, цэвэр задгай агаарт хатаасан жимсийг ойлгоно. Жимс хатаах хоёр зөв арга бий: 1.Наранд. Жимс илүү хурдан хатах хэдий ч хатуу болж хорчийдог.
2. Сүүдэрт. Хатаах хугацаа урт ч чанараа алдахгүй. Эрүүл мэндэд тустай бодисоо хадгалсан байна. Байгалийн жамаар хатаасан жимс нь харласан байх бөгөөд үрчийсэн байна. Харахад таагүй ч гэлээ ашиг шимээр баялаг байдаг ажээ. Чангаанз. жинхэнэ хатаасан жимс нь боровтор өнгөтэй байх бөгөөд гялалзахгүй. Аль болох ястай нь хатаасан жимс аваарай.
Хар чавга.Жинхэнэ хатаасан хар чавга матт өнгөтэй, гашуувтар байна. Бас л ястайг нь сонгох хэрэгтэй. Усанд дэвтээхэд өнгө нь цагаан болж хувирч байвал жинхэнэ хатаасан хар чавга гэж ойлгоно.Үзэм. Жинхэнэ үзэм хоёр л төрөл байдаг: хар усан үзэм хатаасан бол хөх туяатай хар үзэм байна, цагаан усан үзэм хатаасан бол улаан-хүрэн өнгөтэй болж хатна. Цайвар шаргал өнгөтэй үзэм бол элдэв технологиор хатаасан гэж үзнэ. Ястайгаа үзэм байвал илүү ашиг тусаа хадгалсан байх бөгөөд амин дэмээр баялаг гэж үзнэ.


















