Хатанбулаг суманд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж байна
Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл хамтран тус сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг олон нийтийн оролцоотойгоор үнэлэх ажлыг эхлүүллээ.
Мэдээллийн алба

Үнэлгээг сумын удирдлага, төрийн алба хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тусгай хэрэгцээт иргэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, ахмад настны төлөөлөл бүхий нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж байгаа юм.
Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний тайлан, үр дүнгээр Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох боломж бүрдэнэ гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.