Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хатуу хог хаягдлын төслийг нээж, үйл ажиллагааг эхлүүллээ

Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Аймгийн төвийн хатуу хог хаягдлын сайжруулах менежментийн төсөл Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хатуу хог хаягдлын төслийг нээж, үйл ажиллагааг эхлүүллээ
Хатуу хог хаягдлын төслийг нээж, үйл ажиллагааг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Аймгийн төвийн хатуу хог хаягдлын сайжруулах менежментийн төсөл Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар Говь-Алтай аймгийн Алтай хотод хог хаягдлыг нягтруулах төв, хатуу хог хаягдлыг хүлээн авах цэг, хог хаягдлын Ландфилийн талбайг хийж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад оруулан үйл ажиллагааг эхлүүлж байна.

Төслийн хүрээнд бий болсон хөрөнгийг цаашид аймгийн "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ хүлээн авч үйл ажиллагааг хариуцах юм.

Хуванцар сав, гялгар уут, хаягдал цаасыг дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргах жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох чиглэлээр Алтай хотын 2 иргэн, 1 аж ахуйн нэгжид 60 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Цаашид төслөөр өөрөө ачигч машин 1 ш нийлүүлэгдэхээр хүлээгдэж байна.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ТЗУГ-ын дарга Д.Баярсайхан, Төслийн зохицуулагч н.Батзаяа болон аймгийн ГХБХБГ, "Алтай тохижилт" ОНӨАҮҮГ, Есөнзүйл сум, Алтай хотын ЗДТГ-ын удирдлага, ажилтан албан хаагчид оролцлоо.

Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах