Хавдраар өвчлөхгүйн тулд амьдралын зөв хэв маяг, өөдрөг сэтгэлтэй байх ёстой
Завхан аймгийн хүн амын нас баралтын шалтгааны 2-рт хавдрын шалтгаант нас баралт орж байна. Ййнхүү урьдчилан сэргийлэхээс гадна хавдрыг эрт илрүүлж чадвал бүрэн эдгэрэх боломжтой. Харамсалтай нь өнгөрсөн онд л гэхэд Завхан аймгийн хэмжээнд 211 хавдрын өвчлөл бүртгэгдсэнээс ердөө 19-хөн хүнийг эрт үе
Мэдээллийн алба

Завхан аймгийн хүн амын нас баралтын шалтгааны 2-рт хавдрын шалтгаант нас баралт орж байна. Ййнхүү урьдчилан сэргийлэхээс гадна хавдрыг эрт илрүүлж чадвал бүрэн эдгэрэх боломжтой. Харамсалтай нь өнгөрсөн онд л гэхэд Завхан аймгийн хэмжээнд 211 хавдрын өвчлөл бүртгэгдсэнээс ердөө 19-хөн хүнийг эрт үед нь илрүүлжээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар 84 хавдрын өвчлөл бүртгэгджээ. Завхан аймгийн хавдрын тасаг эмч, боловсон хүчин сайтай ч, тоног төхөөрөмж хангалттай бус байгааг хэлж байна.
Өрх, сумын эрүүл мэндийн төвүүд 50 орчим мянган хүнд хавдар үүсгэж буй эрсдэлт хүчин зүйлийн талаар сургалт хийсэн ч иргэд зөв дадал хэвшил болгох үйл явц дөнгөж 10 хувьтай байна гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл эрүүл мэнддээ анхаарал хандуулдаггүйн улмаас зөвхөн өнгөрсөн онд бүртгэгдсэн нийт хавдрын өвчлөлийн 90 хувь нь эцсийн шатандаа оношлогджээ.
Сурвалжлагч: Б.Оюун-Эрдэнэ


















