Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хавдрын эсрэг үндэсний аян” 8 дахь жилдээ хэрэгжиж эхэллээ

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн хоёр томоохон төслийг хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр хамтрагч байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хавдрын эсрэг үндэсний аян” 8 дахь жилдээ хэрэгжиж эхэллээ
“Хавдрын эсрэг үндэсний аян” 8 дахь жилдээ хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн хоёр томоохон төслийг хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр хамтрагч байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монголын Үндэсний Олон нийтийн телевиз Хавдар судлалын үндэсний төв хамтран 8 дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний аян”-г ходоодны хавдрын өвчлөл өндөртэй баруун аймгуудад, П.Н.Шастины нэрэмжит Улсын гурав дугаар төвтэй хамтран 2 дахь жилдээ “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-г зүрх судасны өвчлөл өндөртэй төвийн бүсийн аймгуудад хэрэгжүүлэхээр боллоо.

Тус аянуудын хүрээнд ард иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах болон орон нутагт цусны даралт хэмжих багаж бүхий булан байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.

Хуваалцах