Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаврын тариалалтыг 14 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж байна

2018 оны хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 шаардлагатай байна. Одоогоор техникийн засвар, үйлчилгээ эрчимтэй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаврын тариалалтыг 14 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж байна
Хаврын тариалалтыг 14 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3230, үр тарианы үрлүүр 2254, хөрс боловсруулах техник 5424, төмс, хүнсний ногооны үрлүүр 498 шаардлагатай байна. Одоогоор техникийн засвар, үйлчилгээ эрчимтэй явагдаж байгаа бөгөөд хаврын тариалалтын ажлыг 14-17 хоногт багтаан гүйцэтгэх техникийн боломж байна гэж тооцжээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийнхөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийг худалдан авах ажлыг холбогдох журмын дагуу зохион байгуулж байна. Монгол Улсын Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол ОХУ, Беларусь, ХБНГУ-аас хөнгөлөлттэй зээлээр хөдөө аж ахуйн техник худалдан авахаар хэлэлцээ хийж байна.

Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийн үзэл баримтлалыг ХХААХҮЯ-наас боловсруулсан бөгөөд холбогдох яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. ТЭДС-гаас дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн урьдчилгаа төлбөртэй 7-9 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Азийн хөгжлийн банк, улсын төсөв зэрэг санхүүжилтийн эх үүсвэрээр услалтын систем барих, усалгааны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

Хуваалцах