Хавсран суух элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бруней Даруссалам Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс, Шведийн Хаант Улс, Израил Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Финланд Улс,
Мэдээллийн алба















Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бруней Даруссалам Улс, Бүгд Найрамдах Аргентин Улс, Шведийн Хаант Улс, Израил Улс, Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Оманы Султант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс, Бахрейны Хаант Улс, Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Латви Улс, Бүгд Найрамдах Ангол Улс, Украин Улс, Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нартай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хувийг нь хүлээн авав.Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин уулзалтуудын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, чингэхдээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд харилцан ашигтай хамтран ажиллахын төлөө байгааг тэмдэглэв. Мөн талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ харилцан нотлов. Бруней Даруссалам Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Пехин Дато Рахмани Дато БасирБүгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Густаво Сабино Вака НарвахаШведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хелена СангеландИзраил Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Ирит Бен-Абба ВиталеБүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Андрэас РийкэнБүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Лийна-Кайса МикколаОманы Султант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Нассер Мухаммад Аль-БусайдиБүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Хассане РабехиБахрейны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Гассан Мухаммад Аднан ШейхуБүгд Найрамдах Уганда Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мозес Каваалуко КизигеБүгд Найрамдах Латви Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Маяа МаникаБүгд Найрамдах Ангол Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Аугушту да Силва КуньяУкраин Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Дмитро ПономаренкоБүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Ричардас Шлепавичус


















