Хаяг шошгын зөрчилтэй 11 нэр төрлийн эмийг илрүүлжээ
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан 2016 оны 01/24 дугаарын удирдамжийн дагуу Булган аймгийн МХГ-ын байцаагчид Булган суманд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан 2016 оны 01/24 дугаарын удирдамжийн дагуу Булган аймгийн МХГ-ын байцаагчид Булган суманд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ.
Шалгалтын хүрээнд Булган суманд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудад зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл худалдаалж буй эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт хийж, зах зээлээс буцаан татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилгоор иргэдийг чанартай эм бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцөлийг хангахад хяналт тавьж ажиллалаа.

Хяналтаар хаяг шошгын зөрчилтэй 11 нэр төрлийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг илрүүлж, зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэгч байгууллагууд руу буцаан татан авалт хийх арга хэмжээг авч, эмийн сангийн эрхлэгч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Хяналт шалгалттай холбоотойгоос Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдэд:
1. Жороор олгох эмийг эмчийн зааврын дагуу жороор авч хэвших
2. Худалдан авч эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг лавлаж асуух
3. Хаяг шошго, хэрэглэх заавар нь Монгол, Орос, Англи хэл дээр байгаа эсэхийг болон хэрэглэх хүчинтэй хугацааг шалгаж, лавлаж асууж байх зэргийг анхааруулжээ.


















