Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгууллаа

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/12 тоот удирдамжийн дагуу Шинэ жилийн баярын үеэр хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулах зорилгоор хүнсний худалдааны 4,

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгууллаа
Хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгууллаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/12 тоот удирдамжийн дагуу Шинэ жилийн баярын үеэр хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулах зорилгоор хүнсний худалдааны 4, нийтийн хоол үйлдвэрлэлийн 22, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8 нийт 34 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хяналт шалгалтад хамруулж 4 нэр төрлийн 142 ширхэг 124200 төгрөгийн үнэ бүхий хадгалалтын хугацаа дууссан, хадгалах горим зөрчигдсөн болон хаяг шошгын зөрчилтэй гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгуулахаар орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн.

Илэрсэн зөрчил дутагдлын дагуу 2 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар болон хүнсний цeхийн 65 ажилчдад эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгууллаа.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр 8 удаа сэрэмжлүүлж ажилласан. Шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах