Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хаягдал нүүрсийг бүрэн ашиглахаар тохиролцлоо

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, “Эрчим” ХХК-ний захирал Мурат, "Хотгор" ХК-ний захирал Кадырхан, Мэргэжлийн хяналтын орлогч дарга зэрэг төлөөлөл Увс аймагт хүрэлцэн ирлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хаягдал нүүрсийг бүрэн ашиглахаар тохиролцлоо
Хаягдал нүүрсийг бүрэн ашиглахаар тохиролцлоо. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, “Эрчим” ХХК-ний захирал Мурат, "Хотгор" ХК-ний захирал Кадырхан, Мэргэжлийн хяналтын орлогч дарга зэрэг төлөөлөл Увс аймагт хүрэлцэн ирлээ.

Тус аймгийн зүгээс “Эрчим” ХХК-ний уурхайн үйл ажиллагааг сэргээх, Хотгорын уурхайн нүүрс ашиглалтын талаар болон Увс аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Талууд ярилцаж “Эрчим” ХХК-ийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тавигдсан зөрчлийг арилгах хүртэл хугацаанд үйл ажиллагааг нь зогсоожээ. Мөн техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээг хийлгэх, гол усны эх бүрэлдэх газарт овоолсон шороон овоолгыг зайлуулах, улсын комисс ажиллуулаагүй зэрэг зөрчлийг арилгасан нөхцөлд тус уурхайн үйл ажиллагааг сэргээхээр болов. Харин "Хотгор" ХК-ийг ашигт малтмалын улсын нөөцөд бүртгэгдсэн нөөцийг иж бүрэн зөв зохистой ашиглах талаар харилцан тохиролцоонд хүрлээ. Үүнд байгалийн баялгийг сорчлон ашиглах явдлыг таслан зогсоож тус уурхай дээр ашиглахгүй хаясан 420 мянган тонн нүүрсийг ашиглах талаар бүрэн тохиролцож, хаягдал гэх нүүрсийг шигшиж хэрэглэгчид нийлүүлэхээр шийдвэрлэв.

Хуваалцах