ХБНГУ-аас прокурорын байгууллагад хэрэгжүүлсэн төсөл амжилттай болов
ХБНГУ-аас манай прокурорын байгууллагад хэрэгжүүлсэн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл” үр дүнтэй болсныг албаныхан онцоллоо.
Мэдээллийн алба

ХБНГУ-аас манай прокурорын байгууллагад хэрэгжүүлсэн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл” үр дүнтэй болсныг албаныхан онцоллоо. ХБНГУ–ын төслийн багийнхан манай прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн системийг боловсруулсан юм. Ингэснээр манай прокурорын байгууллага өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдож, цаг үеийн асуудлаар видео хурал хийх зэргээр аливаа ажлыг цаг алдалгүй шуурхай гүйцэтгэх болсон гэж Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга Сүхбаатар ярилаа. ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн баг маргааш Улаанбаатарт “Уул уурхайн засаглал, хууль тогтоомж” сэдвээр олон улсын бага хурлыг зохион явуулах юм байна.
Мэдээллийн эх сурвалж: "Хурд" агентлаг


















