Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХДХВ, ДОХ-ын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал болно

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох шийдвэрлэх, мэдээлэл сурталчилгаа түгээх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд нотолгоонд суурилсан мэдээ мэдээллийг

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХДХВ, ДОХ-ын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал болно
ХДХВ, ДОХ-ын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох шийдвэрлэх, мэдээлэл сурталчилгаа түгээх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд нотолгоонд суурилсан мэдээ мэдээллийг ашиглах нь чухал. Тиймээс дэлхий нийтийн ДОХ-той тэмцэх өдрийн үйл ажиллагааны хүрээнд ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны алба, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг санаачлан эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг зохион байгуулах гэж байна.

Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа болон явуулж буй үйл ажиллагааны үр дүнг нотолгоонд суурилан танилцуулах зорилготой уг арга хэмжээ нь ДОХ-ын асуудлаарх анхны эрдэм шинжилгээний хурал гэдгээрээ онцлог юм.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Глобаль сан, НҮБ-ын Хүн амын сан, АШУҮИС, Монголын ДОХ-той тэмцэх нийгэмлэг болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм байна.

Сэтгүүлч Г.Болортунгалаг

Хуваалцах