Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хээрийн тандалт судалгааны багаж, тоног төхөөрөмжийн багц хүлээн авлаа

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй МОН-9218 төслийн нэгжээс зоонозын халдварын хээрийн тандалт судалгаанд зориулсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хээрийн тандалт судалгааны багаж, тоног төхөөрөмжийн багц хүлээн авлаа
Хээрийн тандалт судалгааны багаж, тоног төхөөрөмжийн багц хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй МОН-9218 төслийн нэгжээс зоонозын халдварын хээрийн тандалт судалгаанд зориулсан 133 сая төгрөгийн 16 нэр төрлийн тоног төхөөрөмж, жижиг хэрэгсэл бүхий тандалт судалгааны багаж тоног төхөөрөмж өглөө.

Мөн Дэлхийн банкны CS02 тоот гэрээний “Монгол Улсад нэг эрүүл мэндийн хандлага хэрэгжих таатай орчин бүрдүүлэх тухай” төслийн хүрээнд хээрийн эмнэлэгт хэрэглэгдэх 35 сая төгрөгийн тандалт судалгааны багц, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр аюултай хог хаягдлын сав, тусгай зориулалтын сав хээрийн тандалт судалгаанд зориулан тус тус нийлүүлснийг гардууллаа.

Ингэснээр зоонозын халдварт өвчний тандалт судалгааг өргөжүүлэх, цаг, уур амьсгалын өөрчлөлттэй холбон судлах боломжийг бүрдүүллээ гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Хуваалцах