Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хээрийн түймэрт 40 орчим га талбай шатжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг "Үнэгтийн овоо" гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлага өчигдөр 14:00 цагийн үед ирсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хээрийн түймэрт 40 орчим га талбай шатжээ
Хээрийн түймэрт 40 орчим га талбай шатжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн хоногт ой хээрийн түймэр гарсан нэг дуудлагатай байжээ. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг "Үнэгтийн овоо" гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлага өчигдөр 14:00 цагийн үед ирсэн байна.

Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид орон нутгийн иргэдийн хамтаар ажиллаж, түймрийг цурманд оруулж, бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар тус хээрийн түймэрт 40 орчим га талбай шатсан гэдгийг мэдээллээ.

Мөн айл өрхөд эд зүйлс шатсан ахуйн гал түймрийн гурван дуудлага ирсэн байна.

Хуваалцах