Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хээрийн түймэрт 8 орчим га талбай өртжээ

Өчигдөр үдээс хойш Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Дунд-Ам” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага иржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хээрийн түймэрт 8 орчим га талбай өртжээ
Хээрийн түймэрт 8 орчим га талбай өртжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр үдээс хойш Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Дунд-Ам” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашин, орон нутгийн 10 иргэн, таван мотоцикль, нийт 22 хүн зургаан техник хэрэгсэлтэйгээр цаг орчим ажиллаж, түймрийг цурманд оруулж, улмаар бүрэн унтраасан байна.

Ингээд Архангай аймгийн Булган сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Дээрх хээрийн түймэрт нийт 8 орчим га талбай өртсөн харамсалтай мэдээ байна.

Хуваалцах