Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн БГД, ХУД, СХД-ийн шүүхийн Тамгын газар “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тус шүүхийн Тамгын газар энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
Хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн БГД, ХУД, СХД-ийн шүүхийн Тамгын газар “Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тус шүүхийн Тамгын газар энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан сонсголгүй, хэлгүй иргэдийг шүүхэд мэдүүлэх эрх, боломжоор хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх, сурталчлах ажлын хүрээнд дээрх гэрээг байгуулсан аж.

“Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо” төрийн бус байгууллага нь Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны батламжтай, Монгол Улсын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганц байгууллага бөгөөд 2017 онд БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давхардсан тоогоор 13, СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давхардсан тоогоор 3 удаа орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Иймд уг хэрэгцээ шаардлагыг үндэслэн БГД, ХУД, СХД-ийн Тамгын газрын дарга Н.Батхүү тус төрийн байгууллагын тэргүүн Л.Соёлмаа болон бусад төлөөллийг урьж уулзан, хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.

Цаашид талууд гэрээний хүрээнд хэл яриа, харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангах, тэдэнд шүүхийн үйлчилгээг хүргэх сургалт, уулзалт зохион байгуулах, сурталчилгаа явуулах, шүүхэд мэдүүлэх эрхийг нь хангахад чиглэсэн олон үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.

Хуваалцах