Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

УИХ-аас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
“Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, М.Энхболд, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

УИХ-аас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэж байна.

Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 04 дүгээр сарын сүүлчээс хойш 2015 оны эхний 07 дугаар сарын байдлаар 31.1 мянга гаруй хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг албан ёсоор тогтоон, цагаатган нэр төр нь сэргээгдээд байна.

Хуваалцах