Хэлмэгсдийн дурсгалын хөшөөг сэргээн засварлах ажил эхэллээ
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг гэмтээсэн хэрэг 2016 онд гарч тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж гэмт этгээдийг тогтоосон.
Мэдээллийн алба

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна. Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөг анх бүтээн босгоход оролцож байсан Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, барималч Ж.Төмөрбаганаар удирдуулсан уран бүтээлчид хөшөөний эх загвар, утга агуулгыг өөрчлөхгүйгээр 2017 оны 1 дүгээр сард багтаан сэргээн засварлахаар ажиллаж байна.