Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ

Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр аргачлалын дагуу шалгах замаар Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас нийгэм, эдийн засаг, хэрэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ. Зураг: МҮОНРТ

Төрийн хяналт шалгалтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг гэрээ, графикаар тогтоосон хугацаанд нь батлагдсан хүчин төгөлдөр аргачлалын дагуу шалгах замаар Монгол Улсын хэмжээнд хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн сөрөг үр дагавараас нийгэм, эдийн засаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.Чиг үүрэг: – Масс, цахилгаан, эзэлхүүн, багтаамж, дулаан, даралтын хэмжлийн төрлөөр төрийн хяналтад заавал хамрагдах хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын ажлыг хэрэгжүүлэх эрхзүйн болон техникийн үндсийг бүрдүүлэх. – Хэмжих хэрэгслийн анхдагч, ээлжит болон давтан баталгаажуулалтыг гүйцэтгэх.Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ?Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт” (verification of ameasuring instrument) гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгааг эрх бүхий байгууллагаас нотолж, баталгаажуулалтын тэмдгээр битүүмжлэн, гэрчилгээ олгох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг хэлнэ.
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын хамрах хүрээДараахь үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад заавал хамруулна:1/ худалдаа, үйлчилгээний тооцоо;2/ хүн, мал эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоо;3/ байгаль орчны хамгаалал;4/ улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах.Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг хэн гүйцэтгэх вэ?– Иргэн, аж ахуй нэгж, байгууллага Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсынхуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг импортоор нийлүүлэх, үйлдвэрлэл, засвараас гарсны дараа, мөн тэдгээрийг ашиглах, хадгалах явцад улсын баталгаажуулалтад заавал хамруулах бөгөөд баталгаажуулалтыг хэмжил зүйн байгууллагын эрх бүхий улсын шалгагч гүйцэтгэж лац дарж, гэрчилгээ олгоно.

Хуваалцах