Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болов

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.18/ үдээс өмнөх хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийл хэлэлцлээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болов
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр болов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.01.18/ үдээс өмнөх хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулав. Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх, хэмжил зүйн үйл ажиллагааны чадамж, үр дүнг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, шинэ техник, технологи эзэмших боломжийг бүрдүүлэх, худалдаан дахь саад тотгор, техникийн хүндрэл бэрхшээлийг багасгах, ингэснээр эдийн засгийг хөгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэмжил зүйн үйл ажиллагаа явуулдаг дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, гадны хэмжил зүйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай уялдуулж нутагшуулах, хэмжил зүйн талаарх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хэмжил зүйн шинжлэх ухааны хөгжилд онцгойлон анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 60.7 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилүүллээ.

Хуваалцах