“Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг зохион байгууллаа
Говьсүмбэр аймагт “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээ”-ний жил, “Иргэдэд үйлчлэх-нээлттэй өдөрлөг”-ийн хүрээнд Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуудан албаны үйл ажиллагааг сурталчлан таниулах,
Мэдээллийн алба

Говьсүмбэр аймагт “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээ”-ний жил, “Иргэдэд үйлчлэх-нээлттэй өдөрлөг”-ийн хүрээнд Онцгой байдлын албаны өдрийг тохиолдуудан албаны үйл ажиллагааг сурталчлан таниулах, болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг аврах хамгаалах мэдлэг дадлагыг нэмэгдүүлэх зорилготой “Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн” буухиа тэмцээнийг зохион байгуулсан байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчдын дунд гамшгаас хамгаалах асуулт хариулт, утаанаас дүрвэх өртөө, зөөлөн эдийн гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж, зөөвөрлөлт тээвэрлэлт, саадтай замыг туулах төрлөөр зохион байгууллаа.

Тэмцээнд Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар тэргүүн байр эзэлж, Мэргэжлийн хяналтын газар хоёрдугаар байрт шалгарлаа. Мөн “Дартс”-ын тэмцээнд Онцгой байдлын газрын баг, “Олс таталт”-ын тэмцээнд Мэргэжлийн хяналтын газрын баг, “АХА” тэмцээнд Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын баг тус тус тэргүүн байр эзэлжээ.




















