Хэнтий аймагт дулааны станц барих ажлын эхлэл тавигдав
Хэнтий аймагт дулааны станц, дулааны төв шугам сүлжээ барих асуудлаар Солонгосын талын хөрөнгө оруулагчид болон Эрчим хүчний яамны төлөөлөл Чингис хотод ажилласан байна.
Мэдээллийн алба

Хэнтий аймагт дулааны станц, дулааны төв шугам сүлжээ барих асуудлаар Солонгосын талын хөрөнгө оруулагчид болон Эрчим хүчний яамны төлөөлөл Чингис хотод ажилласан байна.
Энэхүү ажлыг Солонгос улсын "Эксим" банкны хөрөнгө оруулалтаар тус улсын KDHEC компани ТЭЗҮ-г хийж, зургаадугаар сард эцсийн байдлаар бэлэн болгож Эрчим хүчний яаманд хүлээлгэн өгөх юм байна.
Тиймээс албаны хүмүүс Хэнтий аймагт очиж бодит байдалтай танилцаж, судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд аймаг орон нутгийн зүгээс шаардлагатай мэдээллээр цаг алдалгүй ханган ажиллаж байна.
Хэнтий аймагт шинэ дулааны станц баригдсанаар одоогийн түлж байгаа нүүрсний хэмжээ хоёр дахин буурч, тэр хэмжээгээр агаарын бохирдол багасч, дулаан хангамжийн чанар сайжрах ач холбогдолтой юм.



















