Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймагт удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөн амжилттай боллоо

“Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах нь” сэдэвт Удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөн Чингис хотод амжилттай зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Хэнтий аймагт удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөн амжилттай боллоо
Хэнтий аймагт удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөн амжилттай боллоо. Зураг: МҮОНРТ

“Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах нь” сэдэвт Удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөн Чингис хотод амжилттай зохион байгуулагдлаа.Энэхүү зөвлөгөөнийг Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхижуулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, АИТХ-ын дарга Л.Батсайхан, АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон МУЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, МУ-ын Төрийн албаны салбар зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, ХЗДХЯамны БХЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Цэцэгээ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗМСС төвийн эрхлэгч А.Түвшинтулга, АТГ-ын МБДША-ны ажилтан Б.Бат-Очир, Стандарт хэмжилзүйн газрын СБТДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Дашнамжилмаа, Архивын ерөнхий газрын МАЗУГ-ын ахлах мэргэжилтэн Ш.Даариймаа нар урилгаар оролцсон бөгөөд Хэнтий аймгийн 193 төсвийн шууд захирагч нар буюу сумдын ЗДТГ-ын дарга, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар, агентлаг байгууллагын дарга нар хамрагдлаа. Эхний өдөр буюу 4 сарын 1-нд Удирдлагын академитай хамтран 1 өдрийн танхимын сургалтыг зохион байгуулж, удирдлагын түвшинд шаардагдах мэдлэг, мэдээллийг олгосон бол өнөөдөр зөвлөгөөний албан ёсны нээлтийн арга хэмжээ боллоо.Нээлтэд аймгийн удирдлагууд сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр илтгэл тавьсан юм. Мөн урилгаар оролцсон зочид МУЗГ-аас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээний талаар, Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, шинэчилсэн найруулга, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн танилцуулга, эрх зүйн мэдээллийн сангийн танилцуулга, Захиргааны акт гаргахтай холбоотой зарим асуудлууд, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахад анхаарах асуудал, Менежментийн тогтолцоо ISO 9001 стандартын талаарх ойлголт ач холбогдол, баримт бичгийн зохион бүрдүүлэхэд тавигдах шаардлага, анхаарах асуудлын талаар илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.Мөн Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ч.Эрдэнэбаатар, Санхүүгийн хяналт аудитын албаны дарга О.Алтантуяа, ХШҮДАХ-ийн дарга Ч.Баярцолмон, ОНӨГ-ын дарга Ц.Дэмбэрэлсайхан, аймгийн Прокурорын газрын орлогч прокурор М.Батхишиг нар салбартайгаа холбоотой цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудыг танилцууллаа.Энэ үеэр ажил үйлсээрээ тэгүүлсэн Бор-өндөр сумын ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал, Баянмөнх сумын ЗДТГ-ын дарга А.Болормаа нарыг Засаг даргын нэрэмжит жуух бичгээр шагнасан бол 5 албан хаагчийг аймгийн хүндэт тэмдгээр, 6 хүнийг Хан Хэнтийн алдартан цол тэмдгээр шагналаа. Түүнчлэн мэргэжлийн ур чадвар идэвхи санаачлага гарган, албан үүргээ хангалттай сайн биелүүлж, 2017 оны ажлын үр дүнгээрээ салбартаа эхний тавд орсон ХХҮГ, НДХ, Татварын хэлтэс, ХХААГ, СХЗХ-ийн дарга нарыг аймгийн Засаг даргын захирамжаар цалингийн 40 хувиар урамшуулсныг уншиж танилцууллаа.Мөн ахмадын холбооны шилдэг сумаар Мөрөн, Галшар, Хэрлэн сум, Эх хэлээ дээдлэгч сумаар Баянмөнх сумын ЕБС, Бэрх тосгоны ЕБС, Хан Хэнтий цогцолбор сургууль, эх хэлээ дээдлэгч шилдэг сурагчаар Хан Хэнтий ЦС-ийн 11 дүгээр ангийн сурагч С.Сугар, эх хэлээ дээдлэгч иргэнээр Майдарын эрин ТББ-ын тэргүүн Д.Ганбаяр, сургагч багшаар Баянмөнх сумын ЕБС-ийн эх хэлний багш Г.Бүрэнцэцэг нарыг өргөмжилсөн юм.Ийнхүү 2 өдөр үргэлжилсэн зөвлөгөөн амжилттай өндөрлөж, хамрагдсан хүмүүс сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсээр байсан юм.Мөн сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ цаашдаа байгууллага дээрээ хэрэгжүүлж, ажилтнууддаа чадваржуулж түүгээрээ дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх болно гэдгээ ярьж байлаа.

Хуваалцах