Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хэнтий аймгийн 18 сум мотоциклтой боллоо

Зүүн бүсийн аймгуудын ХХААХҮ-ийн салбарын мэргэжилтнүүдээд зориулсан сургалтын үеэр 18 сумын мал эмнэлэг, үржлийн тасагт Япон улсад үйлдвэрлэсэн 18 "YAMAHA" мотоциклийг хүлээлгэн өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий аймгийн 18 сум мотоциклтой боллоо
Хэнтий аймгийн 18 сум мотоциклтой боллоо. Зураг: МҮОНРТ

Зүүн бүсийн аймгуудын ХХААХҮ-ийн салбарын мэргэжилтнүүдээд зориулсан сургалтын үеэр 18 сумын мал эмнэлэг, үржлийн тасагт Япон улсад үйлдвэрлэсэн 18 "YAMAHA" мотоциклийг хүлээлгэн өглөө. Ингэснээр мэргэжилтнүүд шаардлагатай үед малчны хотноо түргэн шуурхай очиж, ажил үүргээ гүйцэтгэх боломжтой болж байгаа юм.

Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Д.Оюунчимэг “Малчидтай нягт хамтран ажилладаг, мал нэг бүрийг эрүүл байлгахын төлөө зүтгэдэг бидэнд мотоцикл их нэмэр болно. Бусдаас хараат бусаар ажил үүргээ түргэн шуурхай явуулахад их тус дэм болохоор нүдээ олсон дэмжлэг гэж би бодож байна. Бусад сумын мэргэжил нэгт нөхөд минь ч тэгж бодож байгаа байх. Өмнө нь 2009 онд манай тасагт салбарын яамнаас нэг машин гаргаж өгч байсан. Түүнээс хойш одоо л ийм унаатай болж байна. Хөдөө аж ахуйн салбарын анхан шатанд ажиллаж байгаа биднийг ийнхүү дэмжсэн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле нартаа маш их баярлаж байгаагаа хэлье” гэлээ.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол орны бүх сумдын Мал эмнэлэг үржлийн тасгуудад ижил төрлийн мотоцикл олгоно гэв.

М.Оюунбаасан

Хуваалцах